A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 195

Улаанбаатар хот

ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ 2018 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хангайн бүсийн зуны уралдааныг Булган аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Орхон аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Сүхбаатар аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Дорноговь аймагт 2018 оны 7 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд тус тус зохион байгуулсугай.

2. Хурдан морины бүсийн уралдааныг тогтоосон хугацаанд Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн дагуу зохион байгуулалтын өндөр түвшинд, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нар, Монголын морин спорт, уяачдын холбоонд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН