- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 196
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 6 дахь "Байгаль орчны төслүүд" хэсэгт дор дурдсан агуулгатай 443дахь заалтыг нэмсүгэй.
№ | Концессын зүйлийн нэр | Концессын зүйлийн тодорхойлолт | Концессын төрөл | Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ | Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх | Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
443_# | Говийн бүсийн уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл | Улаанбаатар хотын саарал ус дахин цэвэршүүлэх байгууламжаас говийн бүсийн уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх | Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх | Говийн бүсэд 120-155 мян.м3/хоног үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх, шугам хоолой барих төсөл
|
Шаардлагагүй | Уралдаант шалгаруулалт явуулах |
3. Засгийн газрын 2018 оны 139 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйл, мөн зүйлийн хүснэгтийн "533" гэснийг "534" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A

