- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 68
Улаанбаатар хот
ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
