A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН 42 ДУГААР ТОЙРОГТ НӨХӨН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ, САНАЛ АВАХ ӨДРИЙГ ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 62

/Энэ тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН 42 ДУГААР ТОЙРОГТ НӨХӨН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ, САНАЛ АВАХ ӨДРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарласугай.

2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтоосугай.

3.Энэ тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД