- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 173
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.6, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 151 дүгээр зарлигийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
(Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 122 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА
Текст томруулах
A
A
A