A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 183

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжин улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган, шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА