- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Соёлын биет бус өвийн үзлэг хийх; Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийх; Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 184
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Соёлын биет бус өвийн үзлэг хийх журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийх журам"-ыг 2 дугаар хавсралт, "Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА
Текст томруулах
A
A
A