- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Авто замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, сургах, зэрэг олгох/
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар108
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Авто замын тухайхуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Авто замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Доржханд/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/-т тус тус үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн сайдын /хуучнаар/ 2013 оны 196 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A