- Нүүр
- Хилийн боомтын үндэсний зөвлөл
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хилийн боомтод мөрдөх/
ХИЛИЙН БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 001
Улаанбаатар хот
Монгол Улсын хилийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.4.5, 29.5 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
1."Хилийн боомтод мөрдөх нийтлэг журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Хилийн боомтын үндэсний зөвлөлийн гишүүд, түүний харьяа байгууллагын дарга нарт, Хилийн боомтод мөрдөх нийтлэг журамд нийцсэн, боомт тус бүрийн онцлогт тохирсон Хилийн боомтод мөрдөх журмыг баталж, мөрдүүлэхийг хилийн боомтын зөвлөлийн дарга нарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД ХИЛИЙН БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.ЧОЙЖИЛСҮРЭН
ХИЛИЙН БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.БАТЦЭРЭН
БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар А/8
Улаанбаатар хот
ХИЛИЙН БООМТОД МӨРДӨХ НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.5, 29.5 заалт, "Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Хилийн боомтод мөрдөх нийтлэг журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталж, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдүүлсүгэй.
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн), Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал), Гадаадын иргэн, харьяатын газар (Н.Ууганбаяр), Хилийн боомтын захиргаа (Б.Батхишиг)-нд, хяналт тавьж ажиллахыг Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ажлын алба (О.Нарандэлгэр)-нд тус тус даалгасугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Хилийн боомтын үндэсний зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 001 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН САЙД, БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.ТУЛГА
БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.НАРАНДЭЛГЭР
Текст томруулах
A
A
A