A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 210

Улаанбаатар хот

"Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам"-ыг батлах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 5 тоот тэмдэглэлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 109 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА С.ДАВААСҮРЭН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 299

Улаанбаатар хот

"ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ"-ЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.3, Даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь: 

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 210 дугаар тогтоолоор баталсан "Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам"-ыг 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын албанд даалгасугай.

ДАРГАТ.ЖАМБААЖАМЦ