A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 211

Улаанбаатар хот

"Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам"-ыг шинэчлэн батлах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 331, 2012 оны 29 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА С.ДАВААСҮРЭН

/Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 165 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 10 дугаар сарын 31 өдөр

Дугаар 493

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЗАГВАР, МАЯГТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам"-ыг энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар, "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт, загвар"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолоор баталсан журам, загвар, маягтыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоолоор баталсан журам, загвар, маягт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 211, 212 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН