A

A

A

Бүлэг: 1979

МХЕГ-ын 2014 оны 04 сарын 16-ны 164-р хүчингүй болсон

УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЗАРИМ ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ТҮР ХОРИГЛОХ ТУХАЙ

2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 28

Дугаар 28

1.Олон улсын амьтны халдварт өвчний байгууллагын товчооноос мэдэгдсэнээр 2004 оны 1 дүгээр сард Зүүн өмнөд Азийн орнуудад “Н5N1” вирусын шувууны халдварт ханиад өвчин гарч, улмаар хөрш зэргэлдээ БНХАУ-ын Хубэй мужийн Ушюэ, Хунань мужийн Уганхот, Гуанши өөрөөт засах орны Лун ань уездийн Диндан тосгонд уг өвчний халдвар илэрсэнтэй холбогдуулан хилийн боомтоор тахиа, шувуу тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг түр хугацаагаар хориглосугай.

2. Энэ тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Хилийн боомтын Мэргэжлийн хяналтын албадын дарга нарт үүрэг болгосугай.

3. Уг тушаалын биелэлтэд нь хяналт тавьж, Олон улсын хэмжээнд дэх өвчний явц байдлын талаарх мэдээллийг танилцуулж ажиллахыг Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга /Д.Бат/-д даалгасугай.

ДАРГА Д.БАТБААТАР

2004 оны 2 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн 2425 дугаарт бүртгэсэн