- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрхийг сэргээх/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар А/142
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа С.Баатаржав/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/ нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.НЯМДОРЖ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар А/46
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн ТУШААХ нь:
1."Журам батлах тухай" (Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам) Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны A/142 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Хүчингүй болсон тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Н.Мягмар/-д даалгасугай.
САЙД О.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
