- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- МАЛ, АМЬТАН, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ МХЕГ-ын 2014 оны 04 сарын 16-ны 164-р хүчингүй болсон

МХЕГ-ын 2014 оны 04 сарын 16-ны 164-р хүчингүй болсон
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
МАЛ, АМЬТАН, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ
2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 220
![]() |
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8-р зүйлийн 8.4 дэх хэсэг, “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ: |
![]() |
1.Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага /OIE/-ын халдварт өвчний мэдээлэл, 2008, 2009 онд БНХАУ-аас импортлосон гахайн мах, өөхөнд хийсэн лабораторийн шинжилгээний дүн, хяналт шалгалтын үр дүнг харгалзан мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг БНХАУ-ын шүлхий өвчнөөр тайван бүс нутгийн аж ахуйн нэгжээс импортлохыг 2009 оны 9 дүгээр сарын 25 ны өдрөөс эхлэн зөвшөөрсүгэй. |
![]() |
2.Экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон чанар, аюулгүй байдлын баталгаатай, экспортын эрхтэй аж ахуйн нэгжээс бэлтгэсэн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг МХЕГ-аас олгосон импортын мэдэгдэлтэй аж ахуйн нэгжид зориулалтын тээврийн хэрэгслээр төмөр замаар тээвэрлэн Замын Үүд боомтоор нэвтрүүлсүгэй. |
![]() |
3.Импортын мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн мал эмнэлэг, хорио цээрийн хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, улсын байцаагчийн зөвшөөрөлгүй буулгах, худалдан борлуулахыг хориглох арга хэмжээг холбогдох хуулийн дагуу тус тус зохион байгуулж хэрэгжүүлэхийг Хилийн хяналтын улсын алба/ Г.Нанзад/-д даалгасугай. |
![]() |
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2009 оны 86 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. |
![]() |
5.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дэд дарга /Я.Содбаатар/-т даалгасугай. |
ДАРГА Ц.ШИЙРЭВДАМБА
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт