- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХОРИГ ЦУЦЛАХ ТУХАЙ

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ ХОРИГ ЦУЦЛАХ ТУХАЙ
2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 4 сарын 12-ны өдрийн 83 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 4 сарын 12-ны өдрийн 83 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.
Дугаар 314
![]() |
1.БНХАУ-ын мал амьтны халдварт өвчин гараагүй бүс нутгаас хүнсний хэрэглээний түүхий өндөгнөөс бусад бүх төрлийн шувуу, шувууны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улс, БНХАУ-ын эрх бүхий байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтаар зөвшөөрөгдөх эрсдлийг тооцож зориулалтын тээврийн хэрэгслээр зөвшөөрөгдсөн боомтоор импортлохыг 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зөвшөөрсүгэй. |
![]() |
2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хилийн мэргэжлийн хяналтын газар /Л.Төгсбаяр/-т үүрэг болгосугай. |
ДАРГА Р.СОДХҮҮ
![]() |
Улсын бүртгэлд 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3296 дугаарт бүртгэсэн |
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт