- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 216
Улаанбаатар хот
ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 24.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Барааг түр хугацаагаар оруулах тухай конвенцын "Тээврийн хэрэгслийн тухай хавсралт С"-д заасан тээврийн хэрэгслийг гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлэх таслах хуудас бүхий дагалдах дэвтэр (CPD карней)-ийг олгох, Монгол Улсын нутаг дэвсгэрт уг дэвтэрт тэмдэглэгдсэн асуудалтай холбогдон үүсэх хариуцлагыг хүлээх, баталгаа гаргах чиг үүргийг Монголын автомашин, мотоциклын спортын холбоогоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.
2. Барааг түр хугацаагаар оруулах тухай конвенцын "Тээврийн хэрэгслийн тухай хавсралт С"-д заасан тээврийн хэрэгслийг гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх байгууллагын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
