- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХОРИГ ЦУЦЛАХ, ХОРИГ ТАВИХ ТУХАЙ /бүх төрлийн шувуу, малын түүхий эд, өндөг/МХЕГ-ын 2014 оны 04 сарын 16-ны 164-р хүчингүй болсон/

МХЕГ-ын 2014 оны 04 сарын 16-ны 164-р хүчингүй болсон
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ХОРИГ ЦУЦЛАХ, ХОРИГ ТАВИХ ТУХАЙ /бүх төрлийн шувуу, малын түүхий эд, өндөг/
2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 268
Дугаар 268
![]() |
1. БНХАУ-аас мал, амьтны халдварт өвчин гараагүй бүс нутагт байрлах аж ахуйн нэгжээс үржлийн мал, амьтан, өндөг болон мал, амьтны гаралтай бүрэн боловсруулсан бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тооцож зориулалтын тээврийн хэрэгслээр зөвшөөрөгдсөн боомтоор импортлохыг 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зөвшөөрсүгэй. |
![]() |
2. Бүх төрлийн шувуу, үржлийн бус салаа туурайтан мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, боловсруулаагүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, хүнсний хэрэглээний түүхий өндгийг БНХАУ-аас импортлохыг түр хугацаагаар хориглосугай. |
![]() |
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Зарим төрлийн бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох тухай" Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 165, "Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох тухай" Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2010 оны 175 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. |
![]() |
4. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хилийн мэргэжлийн хяналтын газар /Л.Төгсбаяр/-т үүрэг болгосугай. |
ДАРГА Я.СОДБААТАР
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт