- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 181
Улаанбаатар хот
ГАЗРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 15.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН
Текст томруулах
A
A
A