- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- Төв аймаг Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээ тогтоох тухай
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
9 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 08
Зуунмод сум
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээ тогтоох тухай
"Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, "Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль"-ийн 5.1, 5.3 дахь заалт, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах жилийн албан татварыг дараах хэмжээгээр тогтоосугай.
| № | Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл | Жилд ногдуулах татварын хэмжээ |
| 1 | 2 дугуйтай мотоцикль | 2300 |
| 2 | 3 дугуйтай мотоцикль | 3500 |
| 3 | Суудлын автомашин: | /Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/ |
| А. 2001 см3 хүртэл | 18 | |
| Б. 2001-3001 см3 | 20 | |
| В. 3001 см3 болон түүнээс дээш | 30 | |
| 4 | Микро автобус /15 хүртэл суудалтай/ | 35000 |
| 5 | Автобус | 50000 |
| 6 | Ачааны автомашин: |
|
| 1. 1 хүртэл тн-ын даацтай | 22000 | |
| 2. 1-2 тн-ын даацтай | 30000 | |
| 3. 2-3 тн-ын даацтай | 40000 | |
| 4. 3-5 тн-ын даацтай | 55000 | |
| 5. 5-8 тн-ын даацтай | 80000 | |
| 6. 8-10 тн-ын даацтай | 90000 | |
| 7. 10-20 тн-ын даацтай | 120000 | |
| 8. 20-30 тн-ын даацтай | 180000 | |
| 9. 30-40 тн-ын даацтай | 240000 | |
| 10. 40-50 тн-ын даацтай | 300000 | |
| 11. 50-60 тн-ын даацтай | 360000 | |
| 12. 60-70 тн-ын даацтай | 420000 | |
| 13. 70-80 тн-ын даацтай | 480000 | |
| 14. 80-90 тн-ын даацтай | 570000 | |
| 15. 90-100 тн-ын даацтай | 630000 | |
| 16. 100 тн-ын даацтай | 660000 | |
| 7 | Тусгай зориулалтын автомашин | 16000 |
| 8 | Трактор, өөрөө явагч бусад хэрэгслэл | 14000 |
| 9 | Бага оврын трактор | 6000 |
| 10 | Чиргүүл /даацын 1 тн тутамд/ | 6000 |
2. Аймгийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг мөрдүүлж, хууль, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга /Ж.Батжаргал/-д даалгасугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, Хууль зүй Дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга /Э.Доржсүрэн/-д даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 11 дүгээр хуралдааны 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.ЭНХБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх