- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Төлбөрийн хэмжээ тогтоох тухай /эмхтгэл, статистикийн мэдээлэл лавлагаагаар үйлчлэхэд/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
Төлбөрийн хэмжээ тогтоох тухай
2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр
ДугаарА/149
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 15 дугаар зүйл, мөн хуулийн 2711дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Барааны экспорт импортын статистикийн мэдээлэл" эмхтгэл, статистикийн мэдээлэл лавлагаагаар үйлчлэхэд авах төлбөрийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Статистикийн хэлтэс /Б.Цэрэн/-д үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/114 дугаар тушаалаар батлагдсан "Статистикийн мэдээлэл, лавлагаа авах тухай хүсэлтийг шийдвэрлэх журам","Төлбөрийн хэмжээ тогтоох тухай" 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/127 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.
ДАРГА Б.АСРАЛТ
Текст томруулах
A
A
A