A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 195

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Оросын Холбооны Улсын Пермь хотод зохиогддог олон улсын сонгодог бүжгийн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Пермь хотын Балетын коллежийн оюутан Р.Булганд 52.0 (тавин хоёр) сая төгрөг, Бүгд Найрамдах Чех Улсад зохиогддог Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч Э.Хануй, Э.Эмүжин нарт тус бүр 9.0 (есөн) сая төгрөгийн мөнгөн шагналыг олгосугай.

2. Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналд шаардагдах 70.0 (далан) сая төгрөгийг олон улсын уралдаан, наадамд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналын зардлаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА