A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 251

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Дэлхийн өвийн үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ийг "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 24 дүгээр хавсралт болгон 1 дүгээр хавсралт, "Дэлхийн өвийн үндэсний хорооны ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2022 оны 250 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА