A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 252

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам, холбогдох байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Ховд аймгийн Булган суман дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 0252 дугаар салбар (Уушиг)-ыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар Баясгалангийн Бадамын нэрэмжит болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА