- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтооолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 263
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2019-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Төрийн албаны тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан "Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагуудын төрийн үйлчилгээний албан тушаал" гэсэн хэсгийн ТҮБД-5 зэрэглэлд "2.Ерөнхий боловсролын сургуулийн бага боловсрол олгох багш, 3.Сургуулийн өмнөх боловсрол олгох багш" гэж нэмсүгэй.
3. Мөн хавсралтын "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагуудын төрийн үйлчилгээний албан тушаал" гэсэн хэсгийн ТҮБД-4 зэрэглэлийн "2.Ерөнхий боловсролын сургуулийн багш" гэснийг "2.Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн багш" гэж өөрчилсүгэй.
4. Мөн хавсралтын "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагуудын төрийн үйлчилгээний албан тушаал" гэсэн хэсгийн ТҮБД-4 зэрэглэлийн "4.Цэцэрлэг, яслийн багш" гэснийг хассугай.
5. "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал" гэсэн хэсгийн ТҮЭМ-4 зэрэглэлд "3.Эрчимт эмчилгээний сувилагч, 4.Яаралтай тусламжийн сувилагч, 5.Мэс заслын сувилагч, 6.Мэдээгүйжүүлгийн сувилагч, 7.Эх, ургийн сувилагч, 8.Нярайн сувилагч, 9.Арга зүйч сувилагч, 10.Сэтгэцийн эрүүл мэндийн сувилагч, 11.Хөнгөвчлөх эмчилгээний сувилагч, 12.Хүүхдийн сувилагч, 13.Гэмтэл согогийн сувилагч, 14.Цус, хавдрын сувилагч, 15.Халдварт өвчний сувилагч" гэж, ТҮЭМ-3 зэрэглэлд "7.Мэдрэлийн сувилагч, 8.Нүдний сувилагч, 9.Нүүр амны сувилагч, 10.Чих, хамар, хоолойн сувилагч, 11.Ерөнхий мэргэжлийн сувилагч, 12.Сэргээн засахын сувилагч, 13.Дархлаажуулалтын сувилагч, 14.Монголын уламжлалт анагаах ухааны бариа заслын сувилагч, 15.Арьсны сувилагч, 16.Ариутгагч, 17.Уламжлалт анагаах ухааны сувилагч, 18. Монголын уламжлалт, анагаах ухааны дотрын сувилагч" гэж тус тус нэмсүгэй.
6. Мөн хавсралтын "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал" гэсэн хэсгийн ТҮЭМ-2 зэрэглэлийн "1.Сувилагч" гэснийг "1.Туслах сувилагч" гэж өөрчилсүгэй.
7. Мөн хавсралтын "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал" гэсэн хэсгийн ТҮЭМ-3 зэрэглэлийн "2.Ахлах сувилагч", ТҮЭМ-1 зэрэглэлийн "1.Ариутгагч (дезкамерчин, автоклавчин)" гэснийг тус тус хассугай.
8. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан "Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийг хүчингүй болсонд тооцсугай.
9. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, шаардагдах хөрөнгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.
10. Энэ тогтоолын 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
