A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 259

Улаанбаатар хот

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ҮЗҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 30.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн цахим мэдээлэл солилцох системд холбох төрийн үйлчилгээний жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Төрийн цахим мэдээлэл солилцох системийг ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасан үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхэд хууль тогтоомжоор тогтоосон үйлчилгээний хураамжийг мөрдөж ажиллахыг тухайн үйлчилгээ хариуцсан төрийн байгууллагын удирдлагад, төрийн цахим мэдээлэл солилцох системээр дамжуулан үзүүлэх үйлчилгээний хураамжийг Татварын ерөнхий хуулийн 5.6-д заасны дагуу улсын төсөвт төвлөрүүлж байхыг "Үндэсний дата төв" УТҮГ-ын захирал Б.Батжаргалд үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан цахим хэлбэрээр үзүүлэх төрийн зарим үйлчилгээг төр ба хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр гүйцэтгүүлэхийг тухайн үйлчилгээ хариуцсан төрийн байгууллагын удирдлага, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нарт зөвшөөрсүгэй.

4. Тогтоолын хэрэгжилтийн тайланг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт улирал тутам ирүүлж байхыг тухайн үйлчилгээ хариуцсан төрийн байгууллагын удирдлагад, нэгдсэн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатад даалгасугай.

5. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатад даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн үйлчилгээний цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 254 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 100

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЖАГСААЛТ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 24.3, 321.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт, "Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын загвар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 3 дугаар хавсралтад Засгийн газрын 2024 оны 215 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 259 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ