A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын даргын 2006 оны 04 сарын 06-ны өдрийн 90 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.

ЖУРАМ БАТАЛЖ, МӨРДӨХ ТУХАЙ /Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа 1995 оноос хойш ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх журам/

2002 оны 07 дугаар сарын 26-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 63

Дугаар 63

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь.

1."Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа 1995 оноос хойш ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа 1995 оноос хойш ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхтэй уялдуулан нэгдсэн програм хангамжид холбогдох өөрчлөлт оруулж, компьютерийн сүлжээгээр .гүйцэтгэх арга хэмжээг 8 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Бүртгэл, мэдээллийн технологи, сургалтын төв (Г.Хүрэлбаатар)-д, энэхүү журмыг орон нутагт хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Стратеги, төлөвлөлтийн хэлтэс (Г.Бат-Эрдэнэ)-д тус тус даалгасугай.

ДАРГА Ц.СҮХБААТАР

2003 оны 7 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 2184 дугаарт бүртгэсэн.