A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 273

Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг "Майдар хот" төсөл хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан улсын тусгай хэрэгцээний газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар олгосон шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянан үзэж, давхцлыг арилгах арга хэмжээг зохих хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасугай.

3. Улсын тусгай хэрэгцээнд авсан газарт холбогдох журмын дагуу газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН