- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нийгмийн даатгалын орон тооны бус байцаагч ажиллуулах журам/, /2012-04-12-ны А/120-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
НДЕГ-ын даргын 2012 оны 04 сарын 12-ны өдрийн А/120 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нийгмийн даатгалын орон тооны бус байцаагч ажиллуулах журам/
2002 оны 01 дугаар сарын 02-нЫ өдөр Улаанбаатар хот
Дугаар 01
![]() |
Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын 1дүгээр хавсралтаар батлагдсан "Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн дүрэм"-ийн 2.13 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь: |
![]() |
1."Нийгмийн даатгалын орон тооны бус байцаагч ажиллуулах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Бэлэн мөнгөөр нийгмийн даатгалын шимтгэл, хураамж хураасан тасалбар"-ын загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. |
![]() |
2."Бэлэн мөнгөөр нийгмийн даатгалын шимтгэл, хураамж хураасан тасалбар"-ын маягтыг хэвлүүлэхэд шаардагдах зардлыг маягт хэвлүүлэх зардлын данснаас гаргахыг Орлого, санхүүжилтийн хэлтэс (Д.Далхжав)-т зөвшөөрсүгэй. |
![]() |
З.Энэхүү тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтэс (Ё.Пүрэвцэрэн), Захиргааны хэлтэс (Б.Цэцэгсүрэн), Аймаг, (нийслэл), дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (газар)-ийн дарга нарт даалгасугай. |
ДАРГА Ц.СҮХБААТАР
![]() |
2003 оны 7 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 2183 дугаарт бүртгэсэн. |
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт