- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АШИГТ МАЛТМАЛЫН ЗАРИМ ОРДЫН ТАЛБАЙН ХИЛ ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 300
Улаанбаатар хот
СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АШИГТ МАЛТМАЛЫН ЗАРИМ ОРДЫН ТАЛБАЙН ХИЛ ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.12-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан стратегийн ач холбогдол бүхий Нарийнсухайтын нүүрсний ордын талбайн хил заагийг 1 дүгээр хавсралт, Тавантолгойн чулуун нүүрсний ордын талбайн хил заагийг 2 дугаар хавсралт, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын талбайн хил заагийг 3 дугаар хавсралт, Багануурын хүрэн нүүрсний ордын талбайн хил заагийг 4 дүгээр хавсралт, Цагаан суваргын зэс, молибдений ордын талбайн хил заагийг 5 дугаар хавсралт, Бүрэнхааны фосфоритын ордын талбайн хил заагийг 6 дугаар хавсралт, Эрдэнэтийн зэс, молибдений ордын талбайн хил заагийг 7 дугаар хавсралт ёсоор тус тус тогтоосугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрдэнэтийн зэс, молибдений ордын талбайн хил зааг тогтоох тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР
Текст томруулах
A
A
A
