A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын даргын 2011 оны 72 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭРИЙН ДАНС НЭЭХ, ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ ТООЦОХ, ОРЛОГО, ЗАРЛАГА, ҮЛДЭГДЛИЙГ МЭДЭЭЛЭХ ХЯНАХТАЙ ХОЛБОГДСОН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 53

Дугаар 53

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс нээх, дансны эхний үлдэгдэл тооцох журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны мэдээлэх хуудас бичих, хянах, хүргүүлэх журам"-ыг 2 дугаар хавсралтаар, "Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны мэдээлэх хуудасны загвар"-ыг 3 дугаар хавсралтаар, "Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тооцооны дэлгэрэнгүй бүртгэлийн загвар"-ыг 4 дүгээр хавсралтаар, "Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тооцооны дэлгэрэнгүй бүртгэл (НДНД№2)-"ийг 5 дугаар хавсралтаар, "Нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлого, зарлага, үлдэгдлийн хөдөлгөөний улирлын тайлангийн загвар"-ыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тооцооны дэлгэрэнгүй бүртгэл (НДНД №2)-ийг хэвлүүлж ажилдаа мөрдөхийг Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, газрын дарга нарт үүрэг болгосугай.

3. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тооцооны дэлгэрэнгүй бүртгэлийн хөтлөлт, нэрийн данс нээх, дансны үлдэгдэл тооцох, орлого, зарлага, үлдэгдлийн талаар мэдээлэх хуудас бичих, хянах, хүргүүлэх, нэрийн дансанд хүү тооцох журмуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орлого, санхүүжилтийн хэлтэс (Д.Далхжав), Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтэс (Ё.Пүрэвцэрэн), Бүртгэл, мэдээллийн технологи, сургалтын төв (Ц.Ган-Оч)-д даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 1999 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 73, мөн оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 83 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц. СҮХБААТАР

2003 оны 7 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 2181 дугаарт бүртгэсэн.