A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 297

Улаанбаатар хот

"МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН" БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий "Монголын мянганы сорилтын сан"-г байгуулсугай.

2. "Монголын мянганы сорилтын сан"-гийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 355 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 148 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

3. "Монголын мянганы сорилтын сан"-гийн дүрмийг баталж мөрдүүлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР