- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН 2016-12-07 ДУГААР А/63 ДУГААР ТУШААЛААР ХҮЧИНГҮЙ БОЛСОН/

ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН 2016-12-07 ДУГААР А/63 ДУГААР ТУШААЛААР ХҮЧИНГҮЙ БОЛСОНА
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
2011 оны 03 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 87
![]() |
Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь: |
![]() |
Нэг. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.2-т заасан аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг тухайн иргэний татварын албанд гаргасан сарын орлогын 1.0 хувьтай тэнцүү байхаар тогтоосугай. |
![]() |
Хоёр. Энэ тушаалын 1-д заасан сарын орлогын хэмжээг тодорхойлох боломжгүй, эсхүл орлогын хэмжээ нь сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тохиолдолд тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл ногдуулан төлүүлж байхыг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт даалгасугай. /Энэ заалтыг НДЕГ-ын даргын 2011 оны 136 дугаар тушаалаар хүчингүй болгосон/ |
![]() |
Гурав. Энэхүү тушаалын дагуу програм хангамжид холбогдох өөрчлөлт оруулж, төв орон нутгийн Нийгмийн даатгалын байгууллагуудад хүргүүлэхийг Мэдээлэл тооцоолол, сургалтын төв /Г.Хүрэлбаатар/-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтийн газар /Ц.Ганцэцэг/, Хяналт, үнэлгээний газар /З.Цэдэнжав/-т тус тус үүрэг болгосугай. |
![]() |
Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулж Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2008 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. |
ДАРГА Ч.АЛТАНХУЯГ

ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар А/63
Тушаал хүчингүй болгох тухай
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан 2011 оны 3 дугаар сарын 24-ний Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын "Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ тогтоох тухай" 87 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2. Хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээний актын талаар холбогдох байгууллагад мэдэгдэхийг Тамгын газар /Б.Батхуяг/-т үүрэг болгосугай.
ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A

