- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2016 оны Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам 249 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар 294
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ "Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам"
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам батлах тухай" Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам"-д дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:
1/ Журмын 31.8 дахь хэсэг:
"31.8.энэхүү журмын 9 дүгээр хавсралтын дагуу тодорхойлсон тэргүүлэх болон нэмэлт зорилтууд."
2/ Журмын 54.5 дахь хэсэг:
"54.5.энэхүү журмын 9 дүгээр хавсралтын хүснэгт 1-ийн дагуу бодлогын зорилтуудын хоорондын нөлөөллийг, хүснэгт 2-ын дагуу бусад бодлогын баримт бичгийн зорилтуудын хэрэгжилтэд үзүүлэх нөлөөллийг үнэлсний үндсэн дээр хамгийн их эерэг нөлөөлөл үзүүлэх зорилтуудаас сонгон тэргүүлэх болон нэмэлт зорилтуудыг тодорхойлсон байна."
3/ Журмын 58.6 дахь хэсэг:
"58.6.төсөлд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн эцсийн зорилтот түвшин нь тодорхой байгаа үед завсрын онуудын зорилтот түвшинг тодорхойлохдоо дараахь 3 үе шатыг баримталж тодорхойлно:
58.6.1.суурь түвшнээс эцсийн зорилтот түвшин хүртэлх завсрын онуудын жилийн дундаж өөрчлөлтийн хувийг жил бүр жигд өөрчлөлттэй байх нөхцөлөөр тооцно.
58.6.2.шалгуур үзүүлэлтийн сүүлийн 10 жилийн дундаж өөрчлөлтийн хувийг тооцож гаргана. Өмнөх онуудын дундаж өөрчлөлтийн хувийг суурь түвшнээс эцсийн зорилтот түвшин хүртэл тооцсон хувьтай харьцуулна.
58.6.3.зорилтот түвшингийн жигд өөрчлөлтийн тооцоонд гадаад, дотоод хүчин зүйл, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн чиг хандлага, төлөвлөсөн томоохон төсөл, арга хэмжээ зэргийг харгалзан засвар өөрчлөлт хийнэ."
4/ Журмын 58.7 дахь хэсэг:
"58.7.төсөлд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн эцсийн зорилтот түвшин нь тодорхой бус үед завсрын онуудын болон эцсийн зорилтот түвшинг тодорхойлохдоо дараахь 3 үе шатыг баримталж тодорхойлно:
58.7.1.шалгуур үзүүлэлтийн сүүлийн 10 жилийн дундаж өөрчлөлтийн хувийг тооцож, түүнд үндэслэн зорилтот түвшинг төсөөлнө. Өмнөх онуудын тоо мэдээлэл хангалтгүй шалгуур үзүүлэлтүүдийн хувьд, тухайн шалгуур үзүүлэлт нь тогтсон норм, нормативтай бол түүнийг үндэслэн, эсхүл тодорхой мэдэгдэж байгаа хугацааны өөрчлөлтийг харгалзаж үзнэ.
58.7.2.өмнөх онуудын жилийн дундаж өөрчлөлтийн хувийг 3 хувилбараар (олон жилийн дунджаас доогуур, олон жилийн дундаж орчим, олон жилийн дунджаас дээгүүр) авч, суурь оноос эхлэн жил бүр тогтмол өөрчлөлттэй байх нөхцөлөөр зорилтот түвшинг тооцно.
58.7.3.Тухайн бодлогын баримт бичгийн төсөлд тусгасан тэргүүлэх зорилго, зорилт, үйл ажиллагаа, макро эдийн засгийн бодлогын нөлөө, нэмэлт тооцоо, судалгаа зэргийг харгалзан бодит нөхцөлд тохируулан зорилтот түвшний үзүүлэлтэд зохих өөрчлөлт оруулж, 3 хувилбараас сонголт хийн зорилтот түвшинг эцэслэн тооцно."
2.Мөн журамд дор дурдсан агуулга бүхий есдүгээр хавсралт нэмсүгэй: Энэхүү хавсралтын дагуу үнэлгээг хийхдээ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 19.2-т заасан оролцооны арга хэлбэрийг ашиглана.
Хүснэгт 1. Боловсруулж байгаа бодлогын баримт бичгийн зорилтуудын хоорондын нөлөөллийг үнэлэх хүснэгт:
Боловсруулж байгаа бодлогын баримт бичгийн зорилтууд | Зорилт 1 | Зорилт 2 | Зорилт 3 | Зорилт … | ДҮН (оноог мөрийн дагуу нэгтгэн гаргана) |
Зорилт 1 |
|
|
| ||
Зорилт 2 |
|
|
| ||
Зорилт 3 |
|
|
| ||
Зорилт … |
|
|
|
*Хүснэгтийн нүдийг бөглөхдөө мөрт байгаа зорилтуудыг хэрэгжүүлснээр баганад байгаа зорилт тус бүрт нөлөөлөх нөлөөллийг үнэлж гаргах бөгөөд дараахь онооны аль нэгийг өгнө. Хүснэгтийн хар нүдийг бөглөхгүй орхино.
• Харьцуулж буй зорилтын хэрэгжилтэд шууд хүчтэй эерэг нөлөөтэй бол +3 оноо
• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэхэд тус болох бол +2 оноо
• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэх нөхцөлийг яваандаа бүрдүүлэх бол +1 оноо
• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэхэд эерэг болон сөрөг ямар нэг нөлөө үзүүлэхгүй бол 0 оноо
• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэх сонголтуудыг хязгаарлах бол -1 оноо
• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх бол -2 оноо
• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэх боломжгүй болгох хүчтэй эсрэг нөлөөтэй бол -3 оноо
Хүснэгт 2. Бусад бодлогын баримт бичгийн зорилтуудын хэрэгжилтэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх хүснэгт:
Урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийн холбогдох зорилтуудын хэрэгжилтэд тухайн боловсруулж байгаа бодлогын баримт бичгийн нөлөөлөх байдлыг үнэлнэ. (Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд, бүсчилсэн хөгжлийн бодлого гэх мэт) | ДҮН (оноог мөрийн дагуу нэгтгэн гаргана) | ||||
Боловсруулж байгаа бодлогын баримт бичгийн зорилтууд | Зорилт 1 | Зорилт 2 | Зорилт 3 | Зорилт … | |
Зорилт 1 |
|
|
|
| |
Зорилт 2 |
|
|
|
| |
Зорилт 3 |
|
|
|
| |
Зорилт … |
|
|
|
|
*Хүснэгтийн нүдийг бөглөхдөө мөрт байгаа зорилтуудыг хэрэгжүүлснээр баганад байгаа зорилт тус бүрт нөлөөлөх нөлөөллийг үнэлж гаргах бөгөөд дараахь онооны аль нэгийг өгнө.
• Харьцуулж буй зорилтын хэрэгжилтэд шууд хүчтэй эерэг нөлөөтэй бол +3 оноо
• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэхэд тус болох бол +2 оноо
• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэх нөхцөлийг яваандаа бүрдүүлэх бол +1 оноо
• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэхэд эерэг болон сөрөг ямар нэг нөлөө үзүүлэхгүй бол 0 оноо
• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэх сонголтуудыг хязгаарлах бол -1 оноо
• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх бол -2 оноо
• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэх боломжгүй болгох хүчтэй эсрэг нөлөөтэй бол -3 оноо
Хүснэгт 3. Тэргүүлэх зорилтыг тодорхойлох хүснэгт:
Бодлогын зорилтуудын хоорондын нөлөөлөл (Хүснэгт 1) | Бусад бодлогын баримт бичгийн зорилтуудын хэрэгжилтэд үзүүлэх нөлөөлөл (Хүснэгт 2) | Нэгдсэн эрэмбэ | |||
Боловсруулж байгаа бодлогын баримт бичгийн зорилтууд | Дүн | Эрэмбэ (хамгийн өндөр оноо авснаас эхлэн эрэмбэлнэ) | Дүн | Эрэмбэ (хамгийн өндөр оноо авснаас эхлэн эрэмбэлнэ) | |
Зорилт 1 | |||||
Зорилт 2 | |||||
Зорилт 3 | |||||
Зорилт … |
Тайлбар: Хүснэгт 1 болон Хүснэгт 2-оос гарсан үр дүнг хамгийн өндөр оноо авсан зорилтоос эхлэн эрэмбэлж, тэргүүлэх зорилтыг тодорхойлж гаргана. Ингэхдээ Хүснэгт 1-ийн зорилт тус бүрийн үнэлгээг 60%-иар, Хүснэгт 2-ын зорилт тус бүрийн үнэлгээг 40%-иар жинлэн тооцож зорилт тус бүрийн нэгдсэн оноог гаргах бөгөөд хамгийн өндөр оноо авсан зорилтоос эхлэн эрэмбэлж тэргүүлэх зорилтыг тодорхойлно.
2. Мөн журмын 1 дүгээр хавсралтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:
№ | Боловс-руулж байгаа бодлогын баримт бичгийн зорилт | Монгол Улсын хөгжлийн үзэл баримт-лал | Үнэлгээ* | Дэлхийн тогтвор-той хөгжлийн зорилгын үндэсний зорил-тууд | Үнэлгээ | Төрөөс баримт-лах бодлого | Үнэлгээ | Бүсчил-сэн хөгжлийн бодлого (Бүсчил-сэн хөгжлийн үзэл баримт-лал) | Үнэлгээ | Бусад бод- логын баримт бичиг | Үнэлгээ |
1 | |||||||||||
2 | |||||||||||
3 | |||||||||||
4 | |||||||||||
... | |||||||||||
Нийт | |||||||||||
Нийцсэн хувь** (тоо, %) | |||||||||||
Тайлбар | (Энэ хэсэгт хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл нь бусад бодлогын зорилттой хэрхэн уялдаж байгаа талаар товч танилцуулга бичнэ. Агуулгын хувьд уялдсан болон огт тусгагдаагүй гэсэн үнэлгээ авсан зорилтын тухайн үнэлгээ авсан шалтгаан буюу бүрэн тусгагдаагүй үндэслэлийг тодруулан бичнэ.) |
*Үнэлгээ гэсэн хэсэгт шууд тусгагдсан, агуулгын хувьд уялдсан, огт тусгагдаагүй, манай оронд хамааралгүй гэсэн үнэлгээний аль тохирохыг бичнэ. Боловсруулж байгаа бодлогын баримт бичгийн зорилт шууд уялдаж байгаа бол шууд тусгагдсан гэдэг үнэлгээг, зарим хэсгүүд уялдсан, эсвэл өөр хэлбэрээр илэрхийлсэн боловч агуулгын хувьд тухайн зорилттой нийцэж байгаа тохиолдолд агуулгын хувьд уялдсан гэдэг үнэлгээг, огт уялдаагүй бол огт тусгагдаагүй гэсэн үнэлгээг тус тус өгнө. Манай оронд хамааралгүй гэдэг үнэлгээг зөвхөн боловсруулж байгаа баримт бичгийн зорилтын Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан байдлыг үнэлэхэд хэрэглэж болно.
**Ангилал бүрээр үнэлэгдсэн зорилтуудын үнэлгээний нийлбэрийг гарган нийт зорилтуудад эзлэх хувийг тооцох бөгөөд тухайн салбарын онцлогоос хамаарч нийцсэн байдлын дүгнэлтээ гаргана.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A

