- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 328 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 333
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсад зохион байгуулах тив, олон улсын спортын тэмцээний тухай" Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 328 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "2018 онд зохион байгуулах тив болон олон улсын спортын тэмцээний жагсаалт, улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ"-ний
3. | Мотоциклийн бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн | 100.0 |
гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
2. Мөн хавсралтын:
Нийт | 900.0 |
гэснийг
Нийт | 800.0 |
гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА
Текст томруулах
A
A
A