A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Органик хүнсийг бүртгэх,нийтийн хэрэгцээнд гаргах/
Бүлэг: 1979

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А-180

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хүнсний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Органик хүнсний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Органик хүнсийг бүртгэх,нийтийн хэрэгцээнд гаргах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг хүнс,хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэгч, органик хүнс импортлогч, итгэмжлэгдсэн болон хамтын баталгаажуулалтын байгууллагуудад тус тус үүрэг болгосугай.

3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Гантогтох/-т даалгасугай.

САЙД Б.БАТЗОРИГ