- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр
Дугаар 99
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Инновацийн тухай хуулийн 6.1.5, 6.1.7, 12.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 20.4.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын 1.4.5 дахь заалтыг дор дурдснаар өөрчлөн найруулсугай:
"1.4.5."технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл" гэж Инновацийн тухай хуулийн 3.1.9-д хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн төслийг;"
3.Мөн журмын 1.3.5, 1.9, 2.6 дахь заалтын "инновацийн" гэснийг "технологийн туршилт, зүгшрүүлэлтийн" гэж өөрчилсүгэй.
4.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, грант олгоход шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус үүрэг болгосугай.
5.Энэ тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 224
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Инновацийн тухай хуулийн 6.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Инновацын үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан санхүүжилт болон грант олгоход шаардагдах зардлыг 2025 оны батлагдсан төсөвтөө багтаан, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж байхыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
3.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 497 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ын 3.9 заалтын "3.5.6-д заасан грантыг Засгийн газраас баталсан "Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам"-ын дагуу, мөн" гэснийг хасаж, мөн журмын 3.5.6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 99 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Ц.БААТАРХҮҮ
Текст томруулах
A
A
A
