A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 311

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 20.4 дэх хэсэг, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 312 дугаар тогтоолын хавсралтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Төрийн албан хэрэгцээний үүрэн холбооны дугаарлалтыг үүрэн холбооны оператор компанийн сүлжээнд ашиглах талаар гэрээ байгуулж, шаардлагатай хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хангаж ажиллахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР