- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 338
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13.1-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны харьяанд Москва хотод, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд тус улсын нийслэл Бээжин хотод, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд тус улсын нийслэл Токио хотод Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг тус тус нээн ажиллуулсугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 122 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Владивосток, Бээжин, Токио хотуудад Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээсэнтэй холбогдуулан Монгол Улсаас Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Япон Улсад суугаа Элчин сайдын яамдын дипломат ажилтны орон тоог тус бүр хоёроор нэмсүгэй. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 442 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР
Текст томруулах
A
A
A
