A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ, ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 01

Хархорин сум

Хог хаягдлын норматив, үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.17 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Хархорин сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх "Хог хаягдлын норматив, үйлчилгээний хураамжийн хэмжээ"-г хавсралтаар баталсугай.

2. Хог хаягдлын норматив, үйлчилгээний хураамжийн хэмжээг баталсан тарифын дагуу аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, хэрэгжүүлж ажиллахыг Засаг дарга /Л.Энхбат/-д даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтийн талаар хагас жил тутам иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж байхыг сумын Засаг дарга /Л.Энхбат/-д үүрэг болгосугай.

4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд зөвшөөрсүгэй.

ДАРГА Л.ГАНБАТ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 10/01

Хархорин сум

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайхуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн9 дүгээр зүйлийн 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалт, Сангийн сайд, Байгальорчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн "Аргачлал батлах тухай" 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.

2.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

3.Уг тогтоол гарсантай холбогдуулан 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 06/02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА П.НЭНДАРАМ