- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (шилдэг инноваци)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 342
Улаанбаатар хот
ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Инновацийн тухай хуулийн 17.1.11 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан "Үндэсний инновацийн шагнал олгох журам"-ыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гарааны ветбиотек" ХХК-ийн "Делтамон Пу-рон" бүтээлд "Шилдэг инновацийн бүтээгдэхүүн", "Ай Түүлс" ХК-ийн "Дата төвийн бүтээгдэхүүн, үйлчилгээ" бүтээлд "Үйлчилгээний салбарын шилдэг инноваци"-ийн шагналыг тус тус олгосугай.
2. Шагналд шаардагдах 60.0 (жаран) сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА
Текст томруулах
A
A
A