A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 353

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Инновацийн тухай хуулийн 6.1.5, 13.14-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Инновацийн тэргүүлэх чиглэл тодорхойлох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА