- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- Нарийнтээл сумын Үйлчилгээний хураамж тогтоох тухай

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
НАРИЙНТЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 9-3
Арвайхээр
Үйлчилгээний хураамж тогтоох тухай
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2-т тус тус заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоож, хавсралтаар баталсугай.
2.Сумын Засаг дарга /Б.Сугар/-т даалгах нь.
А.Айл өрх, аж ахуй нэгж, байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газруудад хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллах.
Б.Тухайн тогтоолын хэрэгжилтийг жил бүр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж байх.
3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.
ДАРГА Ц.ГАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
