- Нүүр
- Сайдын тушаал
- “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам батлах тухай”
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр
Дугаар А/208
Улаанбаатар хот
"Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам батлах тухай"
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /Б.Баасандорж/-т, энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Билгүүн/-д тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/39, А/40 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A