- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Гамшгаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журам)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 347
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.6, 22.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гамшгаас хамгаалах улсын алба, улсын албаны дарга, тэдгээрийн түшиглэн ажиллах төрийн захиргааны байгууллагын жагсаалт"-ыг 1 дүгээр, "Гамшгаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журам"-ыг 2 дугаар, "Гамшгаас хамгаалах улсын албаны удирдлага (штаб)-ын бүрэлдэхүүн"-ийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Гамшгаас хамгаалах улсын албадын гүйцэтгэх үүргийг тогтоож, бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг улсын албаны дарга нарт, улсын албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гамшгаас хамгаалах улсын албадыг шинэчлэн байгуулах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 97 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 05
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь:
1."Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 347 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан гамшгаас хамгаалах улсын албаны бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн боловсруулж, батлахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
