A

A

A

Бүлэг: 1979

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ШШГЕГ-ын даргын 2011 оны 5 сарын 19-ны өдрийн А/170 дугаар тушаалаар хүчингүй болгосон.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Ялтныг мэргэжлийн түр сургалтад хамруулах, шалгалт авах, мэргэжлийн чадамжийн гэрчилгээ олгох журам /

2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар А/115

Дугаар А/115

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8, 125 дугаар зүйл, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2003 оны 2 дугаар сарын 26-ныөдрийн 25 тоот тушаалаар баталсан "Мэргэжлийн түр сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам"-ыг үндэслэн ТУШААХ нь:

1."Ялтныг мэргэжлийн түр сургалтад хамруулах, шалгалт авах, мэргэжлийн чадамжийн гэрчилгээ олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа зарим хорих ангиудыг эрхэлж буй үйлдвэрлэлийн чиглэлээрээ ялтанд мэргэжил, дадлага олгох ажлыг сургалтын төвтэй хамтран зохион байгуулж ажиллахыг холбогдох хорих ангийн дарга нарт үүрэг болгосугай.

З.Уг журмын хэрэгжилтэд хяналт тавьж, сургалтын үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэнд үүрэг болгосугай.

4.Сургалтад холбогдох зардлын эх үүсвэрийг гаргаж санхүүжүүлэхийг Санхүү, үйлдвэр, төлөвлөлт, бодлого, зохицуулалтын газрын дарга, хурандаа О.Шагдарсүрэнд зөвшөөрсүгэй.

ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.БАТЖАРГАЛ