- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ШШГБ албан хаагчид нөхөх олговор, тусламж, замын зардал олгох журам)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 362
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 286.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид нөхөх олговор, тусламж олгох журам"-ыг 1 дүгээр, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид замын зардал олгох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Алба хаагчид нөхөх олговор, тусламж, замын зардал олгоход шаардагдах зардлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд (Ц.Нямдорж)-д үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх