- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2019 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 367
Улаанбаатар хот
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2019 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Амьтны тухай хуулийн 26.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Тусгай зориулалтаар 2019 онд угалз 86, тэх 95, халиун буга 40, бор гөрөөс 37, зэрлэг гахай 45, цагаан зээр 160, саарал чоно 30, агнуурын шувуу 500 хүртэл толгойг тус тус агнуулахаар, тул загас 500 хүртэл толгойг барьж буцаан тавихаар, бусад загас 5000 хүртэл толгойг барихаар тус тус тогтоосугай. (Засгийн газрын 2019 оны 330 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ
Текст томруулах
A
A
A
