- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 368
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 281 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт"-ын "III.Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх обьект" гэсэн хэсэгт "12.Гадаадын иргэн, харьяатын газрын төв байр" гэж нэмсүгэй.
2. Гадаадын иргэн, харьяатын газрын төв байрыг Дотоодын цэргийн хамгаалалтад авсантай холбогдуулан 2019 оны төсвийн жилээс эхлэн Гадаадын иргэн, харьяатын газрын харуул хамгаалалтын 4 орон тоог цалингийн сангийн хамт Дотоодын цэрэгт шилжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
