A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 105 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 370

Улаанбаатар хот

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2020 оны 105 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

2.1. Стратеги бодлого, төлөвлөлтийн газар (эдийн засаг, хөрөнгө оруулалт, судалгааны хэлтэстэй);

2.2. Төрийн захиргааны удирдлагын газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэс, хуулийн хэлтэс, санхүүгийн хэлтэстэй);

2.3. Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (геологийн хэлтэс, уул уурхайн хэлтэстэй);

2.4. Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (хүнд үйлдвэрийн хэлтэс, газрын тосны хэлтэстэй);

2.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

3. Яамны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг батлагдсан орон тооныхоо хязгаарт багтаан хийхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах" тухай Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "к" заалт, "Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР