- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАВХАН АЙМАГ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМБАТЛАХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМАГ
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 43
Улиастай
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1."Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хяналт тавьж, хэрэгжилтийн явцын тайланг жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахыг аймгийн Засаг дарга /Д.Батсайхан/-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.
ДАРГА Ц.БАЛХЯРВАА

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 24
Улиастай
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаар тогтоолоор батлагдсан "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн сангаас хасалт хийлгэж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (С.Болдбаатар)-д даалгасугай.
ДАРГА Б.САНЖСҮРЭН
Текст томруулах
A
A
A
